УНТЭ цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлнэ

Өнгөрсөн оны улсын төсөвт тодотголоор 116 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, чадавхжуулах зорилгоор худалдан авалтуудыг хийгджээ. Уг хөрөнгө оруулалтын хүрээнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт хийх бэлтгэл ажлууд хийгдсэн байна.

Ингээд тун удахгүй насанд хүрсэн эхний нэг хүн энэ хагалгаанд ороход бэлэн болоод байгаа ажээ. Түүнчлэн тавдугаар сард энэ хагалгааг хүүхдэд хийх бэлтгэл ажлыг хангасан байна.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Монголд хийгдсэнээр гадагшаа явах урсгалыг багасгах, ялангуяа өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг эх орондоо хийдэг болохыг зорин ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллах үеэрээ хэллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн