Эмийн сангуудаар борлуулагддаг парацетамол нь элгийг хамгийн их гэмтээдэг эмэнд багтдаг байна. Иргэд ханиад хүрэх, толгой өвдөх үедээ эмчийн зааваргүй дур мэдэн энэ эмийг авч хэрэглэх нь түгээмэл. Гэвч элэгний верусгүй ч хэдэн жилийн дараа цирроз болж хүндэрдэг аж.
Мөн шивэээсний будаг, хөмсөг зулгаагч, сахлын машин, татуургаа солих зэргээс дамжин элэгний верусийн халдвар авдаг болохыг эмч нар анхаарууллаа.
Элэгний архаг үрэвслийн үед хүн ядарч сульдах төдийгүй таргалалт үүсэх шалтгаан болдог аж.Махыг их хэмжээгээр хэрэглэхгүй, архи, тамхи, эмний зохистой хэрэглээ, хөдөлгөөнтэй байх нь элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна.
Дэлхий дээр 130-170 сая хүн хепатитийн C вирусийн халдвартай хүн амьдарч байшаа бол манай улс хепатитийн B,C вирусийн тархалт ихтэй орны тоонд ордог юм. Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж төвшнөөс 6 дахин их байгаа гэсэн үг юм байна.