У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022-05-09 10:171min1
Khurelsukh_1R3G4987-2048x1365

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

1 сэтгэгдэлтэй

  • Юу вээ

    2022-05-09 11:24 at 11:24

    Хүзүүгүйд хэн ч байхгүй ш жээ хүй ээ

    Хариулах

Юу вээ сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй