Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

Андрей Кончаловский дэлхий даяар алдартай найруулагч болсон хойноо 1980 онд Холливудыг эзлэхээр явсан юм. Энэ үедээ тэрбээр “Авга ах Ваня”, “Дурлалт хосын романс”, “Сибириада” зэрэг алдартай кинонуудыг бүтээж, Каннын кино наадмаас шагнал хүртэж, Карловы Варт хүртэл бүтээлээ толилуулчихсан байлаа.

Найруулагч эр АНУ-д “Галзуу галт тэрэг”, “Танго ба Кэш”, “Дурласан Мария” зэрэг киног бүтээсэн, 1990-ээд оны сүүлчээр Оростоо эргэн ирсний дараа “Одиссей”-н хоёр цувралаараа дэлхий ертөнцийг гайхшируулсан юм.

Кончаловский Холливудад карьераа хэрхэн эхэлж байсан, яагаад тэндээс явах болсон, мөн Холливудын кино хэрхэн бий болдог, Пентагоны шийдвэр кино үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлдөг талаар RT-д нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Уг ярилцлагаас хүргэе.

-Холливудад очихоосоо өмнө ямар сэтгэгдэлтэй байв? Харин тэнд очоод ажиллаж эхлэхэд юу өөрчлөгдсөн бэ?

– Холливуд ерөнхийдөө нэлээд хойно Европын соёлыг сонирхож эхэлсэн бөгөөд Америкийн уран зохиолоос бишрэн шүтдэг байсан. Америкийн бүх агуу зохиолчид 1930-аад оныг Парист өнгөрөөсөн гэдгийг та мэднэ. Хемингуэй, Фолкнер … гээд бүгдээрээ.

Намайг Холливудад очих үед Европын кино ноёрхож байлаа. Спилберг Трюффо хэмээх Францын найруулагчийг шүтэн биширнэ. Коппола, Скорсезе нар неореализм болон де Сикийн бүх зургийг сонирхдог байлаа. Морис Шевалье дайны үед Холливудад зураг авалтад оролцдог байсан бол дайны дараа Витторио Гассман, Софи Лорен нар оролцож байлаа. Үүнээс дараанаас л Америкт Күросава, Феллини, Бергман нарын агуу найруулагчдыг урьж эхэлсэн.

Үнэндээ Күросава ч, Феллини ч, Бергман ч чадаагүй юм. Тэд энд ирээд, бүх зүйл яаж ажилладгийг хараад л Холливудад ажиллаж чадаагүй.

Ямар шалтгаанаар гээч? Яагаад гэвэл Холливудад продюсер ноёрхдог юм. Продюсер бол хаан. “Танго ба Кэш” киноны зураг авч байхад продюсер хүрч ирээд “Явцгаая, чамтай ярих юм байна” гэж хэлдэг юм байна. Би ч “Зураг авалттай байна шүү дээ” гэтэл “Битгий ай. Чамгүйгээр тэд бүх зургаа авчихна. Бүх зүйл хэвийн” гэж билээ. “Тэд чамгүйгээр бүх зургаа авчихна”… Ойлгож байна уу? Холливудад “мотор”, “зогс” гэсэн хоёр үг мэддэг таван настай хүүхэд ч найруулагч болж болно. Бүх зүйл өөрөө хийгдэнэ.

Намайг Холливудад очиход тэнд Францын асар том колони оршин тогтнодог байлаа. Би уран зураач Копполагийнд амьдардаг байсан юм. Зүгээр л диваажин гэсэн үг. Аньес Варда хэмээх Францын шинэ давалгааны алдарт кино найруулагч бас л ямар нэгэн зураг авалт хийхийг хүсч байлаа. Тэнд Бертолуччи зураг авч эхэлсэн юм. Энэ бол Холливуд Уолл-Стритийн өгөөш болоогүй байсан үе.

Нөгөө талаас энэ үе дууссан гэдэг нь ойлгомжтой байна. Энэ үед “Оддын дайн” кино гарч ирснээр дууссан.

“Оддын дайн” хэчнээн их хэмжээний мөнгийг студидээ авчирсан гэж санана. Хамгийн гол нь шинэ эрин, асар, бүр асар их мөнгөний эрин эзэлж байна гэдгийг Уолл-стрит ойлгосон. Энэ дашрамд хэлэхэд Жорж Лукас студиудээр явж, “Оддын дайн”-ы кино зохиолоо яаж санал болгож явснаа надад ярьж билээ. Хэн ч түүнийг нь авахыг хүсээгүй юм. Эцсийн эцэст тэр нэг юм ятгуулж чадсан.

“Би мөнгөгүйгээр зураг авахыг зөвшөөрч байна” гэж. “За яах вэ. Түүнд 11 саяыг л өгчихье. Тэгээд л болоо” гэсэн гэдэг. Харин Лукас “Нэг л нөхцөлтэй. Бүх тоглоомыг би өөрөө хийгээд, өөрөө зарна шүү” гэж. Тэгтэл “За, тоглоомоо өөрөө ав аа” л гэсэн гэдэг. Ингээд кино зураг 11 саяар хийгдэж, харин тэр тоглоомоороо 200 саяыг олсон шүү дээ. Холливуд бүр шоконд ороод “Юу болов оо” л гэсэн гэдэг.

Харин ийм юм болсон гэдэг. Бэби бумерын үеийнхэн өсөж, тэд 15-17 нас хүрч, кинонд шимтсэн үе байсан юм. “Оддын дайн” бол Фолкнерийг уншдаг тэдний эцэг эхчүүдэд биш, попкорн, зайрмаг иддэг залууст зориулагдсан юм.

Энэ мөчөөс эхлэн Холливуд Уолл-стритийн гарт орсон гэж би үздэг. Тэд их мөнгөний мөнгө оруулаад асар их хэмжээний мөнгө олох боломжтой юм байна гэдгийг ойлгосон юм. Ингээд гол кинонуудаа өсвөр үеийнхэнд зориулан хийдэг эрин эхэлсэн. Энэ бол миний үзэх завшаан тохиосон эриний төгсгөл байсан юм.

Энэ үеэс өмнө мөнгө харьцангуй үүрэг гүйцэтгэдэг байсан. Зардалтай холбоотой чухал мөнгө олох боломжтой байлаа. “Загалмайлсан эцэг” кино чинь 6 сая долларын үнэтэй шүү дээ. Нөгөө асар их мөнгө олсон “Загалмайлсан эцэг” шүү дээ. Тэр үед Холливудад олон жижиг, хямдхан кино хийх нь чухал байсан юм. Харин “Оддын дайн” гарснаас хойш төсөв төсөөлөхийн аргагүй ихээр өссөн.

Энэ бол миний ирсэн өмнөх үе шиг хараат бус кино хийх боломжийг сүйрүүлсэн сүүлчийн минаны цэнэг байсан юм. Би тэнд ямар нэгэн хараат бус ажил хийж эхэлсэн. Жон Войт тухайн үед “Сибириада”-г үзээд, маш их таалагдсан гэсэн. Товчоор хэлэхэд Холливудад би карьер босгоно гэсэн хий хоосон мөрөөдөлтэй л байсан юм. Гэвч тэр бол Холливуд биш байлаа.

Би хоёр жил хагас ажилгүй сууж, их сургуульд багшилж байсан үе бий. Би тэмээ биш гэдгээ бүгдэд нотлохыг оролдсон ч ямар ч ашиг тусгүй байлаа. Би “Сибириада” кинл бүтээчихсэн, Каннын кино наадмаас шагнал авчихсан, Гран-при хүртчихсэн байсан үе шүү дээ.

Би үргэлж өөрийгөө зарж борлуулж чаддаг байх ёстой газар ирсэн байсан. Тэгээд л гэнэт өөрийгөө зарж чадахгүй юм байна аа гэдгээ ойлгосон. Яагаад гэвэл Зөвлөлтийн засаглал шүү дээ. Зөвлөлт засгийн үед өөрийгөө зарах шаардлага байхгүй, ямар нэгэн үйл явдал бариад явах, энд тэнд юм яриад, асар их мөнгө авчирна гээд байх шаардлага байхгүй.

Холливудын жинхэнэ төгсгөл мэдээж шулмын ангуучлалаас эхэлсэн гэж би боддог. Америкт дайны дараа маш хүчтэй Коммунист нам, социалиаст үзэл байсан. Тэр үед Америкийн эсрэг үйл ажиллагаанд буруутгах комиссоос томоохон найруулагчид, жүжигчиг, зохиолчдыг дуудан ирүүлдэг байжээ. Харин Холливудын хоёр дахь цохилт нь “Би танд мөнгөн хөрөнгө оруулъя.

Харин та бидний төлөө ажилла. Marvel-ийн кино хийх болно” гэснээр эхэлсэн. Тэгээд л Супермен, Спайдермен, Бэтмен, Айронмен гээд гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл мөнгөөр мөнгө хийхээр шийдсэн. Тэгээд л бүх зүйл нэг хэвийн, залууст зориулсан, олон тооны эффекттэй кино бүтээх машин болон хувирсан юм. Намайг “Одиссей”-н зураг авч байхад Холливудад цензур ЗХУ-ынхаас ч илүү хүчтэй гэж хэлж билээ. Үүнийг хэн ч ойлгохгүй дээ.

–Юу гэсэн үг вэ?

-Бүх зүйл маш энгийн. ЗХУ-д Коммунист намын үүргийг хөндсөн асуудалтай зураг авч болдоггүй байлаа. Бусдаар бол бүх зүйл боломжтой байсан. Бүх зургаа авч дуусахад хориглосон нь хэдэн аравхан. Жишээлбэл, миний нэг, Тарковскийн нэгийг хориглох жишээний.

Харин Холливудад зураг авах бараг боломжгүй. Дөнгөж соёолж, өргөдлөө өгч байхад нь л тасдаад хаячихна. Эсвэл зураг авч байхад ямар нэгэн юм таалагдахгүй бол шууд л таныг зураг авалтнаас хасаж орхино. Продюсер таны өмнөөс бүхнийг шийднэ. Мэдээж та тэдэнд хэдэн тэрбум доллар авчрах Спилберг л биш бол шүү дээ.

Гэхдээ Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон. Надад Коппола ярьж байсан юм.

Пентагон цэргийн албан хаагч, эсвэл тагнуулын төв газрын ажилтнуудтай бүх киног баталдаг. Тэд бүгдийг уншдаг. Хэрвээ Пентагоны эсрэг байвал засаж өөрчлөхөөс өөр аргагүй болно. Энэ бол Америкийн кино урлагийн эмгэнэл гэж би боддог.

Холливуд танд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог гэж боддог бол сэрүүн зүүд гэж би хэлье дээ. Тэвчихийн аргагүй хүчтэй, дасан зохицох чадвартай л байх хэрэгтэй. Бекмамбетов л гэхэд ямар авьяаслаг кино урлагийн хүн билээ. Тэнд арай ядан юм хийж байсан шүү дээ. Харин Бодров чадсан. Мэдээж энэ бол аз. Гэхдээ өнөөдөр Холливудаас оюун ухаан холдсон. Энэ одоо хэнд ч хэрэггүй болсон. Хаашаа явсан гээч? Телевиз рүү. Өдгөө утга зохиолын, хамгийн шилдэг кино урлагийн ажлууд сериал буюу олон ангит кино руу орчихсон.

Энэ тухай Коппола ч, Скорсезе ч, Лукас ч бичсэн байдаг. Тэд бүхий л хугацааны турш “Айронмен” 4, 5, 6 гэх мэт бичиж чадахгүй гэсэн.

russian.rt.com

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн