Хятадын эрдэмтэд лхагва гарагт Эверестийн 8800 метрийн өндөр оргилд цаг уурын автомат станц тогтоожээ. Хятадын Төв телевизийн мэдээллээр, уг станц нь дэлхий дээр хамгийн өндөрт суурилуулсан станц юм байна. Үүгээр 8430 м-ийн өндөрт тогтоосон адил төхөөрөмжийг солих юм байна. Хуучин станцыг 2019 онд Америк-Британийн экспедици Эверестийн өмнө энгэрт суурилуулж байсан аж.
Эх сурвалж: tass.ru
Орчуулсан: Э.МАРТ