Хүн төрөлхтөн 1000 жилийн дараа хагас робот, хагас хүн гэж болохуйц байдалд очих гэнэ. Технологийн хэт өндөр дэвшилээс болж хүний сонсгол, хараа, эрүүл мэнд зэрэг олон шалтгаан үүнд нөлөөж хүнийг машинтай “холбох” шаардлагатай болох юм байна.
Мөн зөвхөн гадаад төрх байдал төдийгүй генийн түвшинд өөрчлөгдөнө. Бидний дархлааны тогтолцоо хаана суларч, хаана доройтдогийг олж засах, хөгшрөлтийн явцыг удаашруулах гээд генийн төвшинд олон сайжруулалт хийх аж.
Дэлхий хүн төрөлхтөнийг “даах”-аа болих цагт Ангараг гариг луу нүүж магадгүй. Энэ гариг дээр нарны тусгал 66 хувиар бага тул амьдарч буй хүмүүсийн хүүхэн хараа илүү том болох юм байна. Мөн дэлхийн иргэдээс илүү өндөр байх магадлалтай гэнэ.
1 comment
yun 1000-n zhil!!!!! ali hediin hiimel hunii erhtniig suulgaad ehelchihsen baihad teneg hun 1000_n zhil huleene dee.