Глоб Интернэшнл төвөөс Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог “Үнэний Төлөө” шагналын 14 дэх удаагийн эзнээр сэтгүүлч С.Будрагчаа тодорлоо.
Энэхүү шагналаар олон нийтэд үнэнийг мэдээлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг тодруулдаг юм.
Тус төвөөс анх 2009 онд Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжилсан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид “Үнэний Төлөө” шагналыг олгож байв.
2010 онд – Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга
2011 онд – “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олонд болон хүний наймаа, насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар цуврал нийтлэл, сурвалжилга нийтлүүлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжээд буй “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад
2012 онд – Баянхонгор аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэнд
2013 онд – SBN телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Батхишиг, зураглаач А.Амарсанаа нарт
2014 онд – ТВ 9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн уран бүтээлчдэд
2015 онд – “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт
2016 онд – “Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсанд
2017 онд – Монгол ТВ-ийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагвад
2018 онд – Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч У.Болортуяа
2019 онд – iKon.mn сайтын редакцын хамт
2020 онд- “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмон
2021 онд – “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжинням тус тус тодорсон билээ.