Д.Трамп жорлон угаадаг болжээ

Хөх өнгийн костюм улаан зангиагаар гангарсан АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп жорлонгийн угаалтуурын ишинд заларчээ. Өтгөн саглагар шар үстэй гар хийцийн энэ угаалтуурыг Шинэ Зеландад хийсэн байна. “ETSY” хэмээх гар хийцийн болон хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүн зардаг онлайн худалдааны сайт дээр чамгүй үнэтэй буюу 35,7 ам.долларын үнэтэй худалдаалагдаж эхэлжээ.

Хамгийн муу мэдээ гэвэл энэ угаалтуурын эрэлт ихсэж, нийлүүлэлтээсээ даваад байгаа гэнэ. Энэхүү угаалтуурыг зарж буй хүн тайлбар дээрээ “Таны жорлонг дахин гайхалтай цэвэрхэн болгох болно” хэмээн бичсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн уриа “Америк улсыг дахин агуу улс болгоцгооё” байсан билээ.

Эх сурвалж: www.indy100.com

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Д.Трамп жорлон угаадаг болжээ

  1. Нэргүй 2022-05-05 18:36 at 18:36

    avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн