Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1 тэрбум 477 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, Засаг даргын 2022 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/399 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 6 байгууллагын хамтарсан ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн давхардсан тоогоор 207 чиглэлд 130 алба хаагч 26 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, 7 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 400 ширхэг санамж тарааж аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.