2022-05-02 09:191min00

Вакцин тариулсан малын сүүг 3 хоног, махыг 14-21 хоног хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

198039686cd312e7f82db45db79e9f47_x3

Улсын онцгой комиссын 02 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн дагуу шүлхий өвчний гаралт, тархалтыг хумих, дархлаажуулалтын аяныг 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын 9-ний өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Дархлаажуулалтын явцад болон вакцин таригдсаны дараа тодорхой хугацаанд малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх, вакцины дархлаа тогтохоос өмнө голомтын болон сэжигтэй бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, халдвар дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна.

Иймд Улсын онцгой комиссоос 2022 оны тавдугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд бүсчилсэн болон бусад морин уралдаан зохион байгуулахыг хориглож, малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн байна.

Мөн вакцин тариулснаас хойш малын сүүг 3 хоногтоо хэрэглэхгүй, тухайн малын махыг 14-21 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхгүй, хэрэгцээлж худалдаалахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй