Эрчүүдийн эрүүл мэндэд Анагаах ухаааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Ж.Амарсанаа санаа тавьж, үнэгүй үзлэгт хамруулахаар болсон байна. Үнэ төлбөргүй үзлэг тавдугаар сарын 28 хүртэл ”Happy Veritas” эмнэлэг дээр явагдана. Чухам ямар үзлэгт хамруулах талаар бид тодрууллаа.
Тэрбээр “Эрчүүдийн эрүүл мэндийн боловсрол болон мэдээлэл дутмаг байгаа нь судалгаагаар батлагдаад байна. Тодруулбал, Эрчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүдийн 76 байгаа юм. Миний зүгээс буюу эмчийн хариуцлагын хүрээнд 40-60 насны эрчүүдийг үнэ төлбөргүй үзнэ. Миний энэ санаачлага бол сэдэлжүүлэлт, үүнийг төр засгийн хэмжээнд зохион байгуулах ёстой юм байгаа юм. Гэхдээ төр хийх болов уу гэж хүлээхгүйгээр би өөрийнхөө зүгээс ийнхүү үзлэг хийж байгаа юм. Монгол улсын эмчид ноогдох өвчтөн хэд билээ, Иймд мэргэжил нэгт салбарынхан минь дэмжин ажиллавал үр дүн ихээхэн гарах байх” хэмээв.
1 comment
avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai