Ц.Сандаг-Очир гишүүн Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог урамшууллыг зогсоох санал гаргав

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байх үед Ц.Сандаг-Очир гишүүн Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгодог урамшууллыг зогсоох тухай санал гаргав. Тэрбээр “Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэг заалт нэмэх саналтай байна. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа.
Үүнийг хэмнэлтийн хуульд нийцүүлж хязгаарлах ёстой гэж үзэж байна. Амжилт гаргасан үед нь нэг удаагийн урамшуулал байж болох юм. Сар бүр насан туршид нь урамшуулал олгодгийг зогсооё. Ийм санал нэмэхийг гишүүд маань дэмжиж өгөөч” гэжээ.
4 сэтгэгдэлтэй
Zochin
2022-04-26 18:58 at 18:58
Neg udaa l uguhud bno shdee,ene chin bas ih hudulmur tesver tevcheer shuu
Зөв
2022-04-26 21:56 at 21:56
Дэмжиж байна. Нэг удаа өгөхөд болно.
Зочин
2022-04-27 08:46 at 08:46
Зөвшөөрч байна
Зочин
2022-04-28 08:29 at 08:29
Зөв зогсоох хэрэгтэй