Манай улс сүүлийн хоёр жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг/Бидний нэрлэж заншсанаар/ тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарсан байна.
Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. 2022 оны зургаадугаар сарын 1-н Лхагва гарагт тохионо.