НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Батбаатарын Баттөрийг (A N G U U C H) хүлээн авч уулзан НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагааг танилцуулаад цаашид хүүхэд залуусын төлөө хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Б.Баттөр нь 2020 онд МонголHD телевизээс зохион байгуулсан Ододтой Бүжиглэе шоу тэмцээний ялагч бөгөөд шагналын мөнгө болох 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласан юм.
Энэхүү шагналын мөнгөөр Монголын Жюү Жицүгийн Холбоотой хамтран Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвд бие хамгаалах урлагийн клуб нээн тус төвд амьдардаг хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг олгоод байна.