Нийслэлд дархлаажуулалтын 46 цэг ажиллана
2022-04-26 10:28

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 46 цэгт 46 багийн 175 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.