УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг яллагдагчаар татах санал ирүүлсэн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “2014 онд огцруулаад хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад Ц.Элбэгдоржийн тавьсан хүмүүс алга болж дарга нар нь солигдсон.
Өнөөдөр юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой Лхагва гарагт танилцаад, өмгөөлөгчтэйгөө яриад мэдүүлэг өгье гэж сая АТГ-т хэллээ. Улс орны хөгжил дэвшилд санаа зовж байна. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүйг хүргэдэг. Алтанхуягийг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн ямар зохиол бичиж байгааг мэдэхгүй.
Би сарын өмнө байгалийн баялгийг тэгш эзэмших ёстой. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийг Эрдэнэтийн иргэд, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр гурав тэнцүү хувь эзэмших (34%, 33%, 33%) тогтоолын төслийг ярьсан юм. Тийм болохоор надад янз бүрийн хоч өгч байгаад дуу хоолойг маань намсгах гэж байх шиг байна” гэв.
1 comment
Энэ 30 жилийн хугацаанд хийгдсэн, хувьчлал, дуудлага худалдаа нэртэй дээрмийн учрыг олсны дараа Төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн хувьчлалын тухай яриасай билээ. Олон жил дээрэм хийхээр бэлтгэсэн, идэх, хулгайлах замаар цуглуусан хулгайчууд хутга юугаа хурцлаад л шүлсээ асгаруулан сууж байгаа шүү. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр МАНАН – д төөрсөн нөхдийг одоогийн төрийн өндөрлөгүүд дэмжээд байгаа юм биш биз. Төрийн өмчийг төрд нь байлгахаас юунд нь айгаад байгаа юм бэ? Өнгөрсөн 30 жилд ТӨР ХАМГИЙН МУУ МЕНЕЖЕР гэж олны тархийг угааж байгаад стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр аж ахуйн газруудыг дээрэмдээд авчихсан шүү дээ. Тэгтэл Ерөнхий сайд маань Засгийн газар үнийн зохицуулалт хийнэ гэж хий хоосон амлалт өгөөд байж байдаг. Бензин шатахуун, мах, гурил, эмнэлэг, сургууль хувьчлагдаад юу болов! УИХ, Засгийн газрын гишүүд ээ. Тэр 32 үйлдвэр аж ахуйн газрын хувьчлалыг зогсоогоод өгөөч. Ард кино театр, Улсын цирк юу болов. Одоо Кино үйлдвэр, төв орон нутгийн театр чуулга, Соёлын төв… гэнэ ээ.