LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол УИХ-ын чуулганы хуралдаан дээр маргаан дагуулаад байна. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар дараах байр суурийг илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ахалдаг төсвийн байнгын хороо Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийн төлөө LRT хөнгөн галт тэргийг чуулганаар заавал оруулж ирэх ёстой. Үгүй бол Түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Төсвийн тодотголыг дэмжихгүй. Увс аймагт олон тэрбумаар төсөв тавиад болоод байдаг. Улаанбаатар хотын иргэдийн төлөө болохоор болдоггүй. Ийм явцуу эрх ашгийн эсрэг хатуу байр суурьтай ажиллана.” хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “УБ хотын түгжрэлийг бууруулах хүрээнд LRT буюу тулгуурт гүүрэн байгууламж барих Засгийн газраас өргөн барьсан асуудлыг яагаад Төсвийн байнгын хороо УИХ-аар хэлэлцүүлэхгүй аваад үлдчихэвээ. Цаг хугацаа нэхсэн энэ төслийг гацаавал УБ хот 2024 онд 0 зогсолт хийнэ шүү” гэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “2.8 тэрбум ам.доллараар баригдах 49.4 км урттай LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол УИХ дээр хэл ам дагуулав. 1 км нь 56.7 сая буюу бараг 60 сая доллараар баригдах төсөл юм байна. Тогтоол нь хуулийн зөрчилтэй байгаа учир ТБХ-оор хэлэлцүүлээгүй юм.
Эхнийх нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан Засгийн газрын өр 2022 онд ДНБ-ий 70 %, 2023 онд 64%, 2024 онд 60%-ийг давж болохгүй гэдэг заалт зөрчигдсөн. Учир нь баталгаа, зээл хоёр яг адилхан Засгийн Газрын өрд тооцогддог.
Бас дөнгөж байгуулж буй, регистрийн дугаараа ч аваагүй байгаа компанид Засгийн Газрын баталгаа гаргаж өгөх гэж буй нь Өрийн удирдлагын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Их мөнгөний үнэр авсан хүн чичирч дайрлаа гээд үүнийг хууль зөрчүүлэн хэлэлцүүлж чадахгүй. Монгол улсын өрийг 3.5 тэрбум ам доллараар нэмэгдүүлэх шийдвэрийг хууль зөрчүүлэн гаргуулахгүй гэдгээ хэлчихье.” гэв.
Б.Ирээдүй
3 comments
Хүрэлбаатарын зөв
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees
Күрэлбаатар дэндүұ бачимдах нь өөрт чинь сайн бус бөлгөө