Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан. Тэгвэл тус бүлгийн гишүүд болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийсэн байна.
Уулзалтаар нөлөөллийн бүлгийн сар гарны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон хууль эрх зүйн орчинг ээлтэй болгох хэрэгцээ шаардлага, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулсан бөгөөд хэлэлцсэн асуудлын тухай мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудсаараа хуваалцсан байна.
Тэрбээр “Манай эмэгтэйчүүдэд ажил хийх эрмэлзэл их байна. Харин эрх зүйн орчин, хөнгөлөлттэй зээл дутагдаж байна. Эмэгтэй, эрэгтэй гэж ялгахаар зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Яагаад эмэгтэй гэж байгаа вэ гэхээр ковидийн дараа эмэгтэйчүүд эрхийн асуудал олон пунктээр хойшилсон НҮБ-аас эмэгтэйчүүдийг дэмжих уриалга гаргаад байна. Ажлын байраа их алдсан, хүүхдүүдээ асарсан гээд эмэгтэйчүүдийн ажлын ачаалал 3 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Иймд бид хууль эрх зүйн орчинг ээлтэй болгохоор зорьж ажиллаж байгааг дуулгаж, хамтран ажиллахаар боллоо.” гэжээ.
Б.Ирээдүй
1 comment
Тийм шүүү