УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Иргэд хяналт шалгалт гэдэг үгэнд итгэхээ больсон. Хяналт, шалгалт гэдэг бол иргэдийн аюулгүй байдлыг хангуулахын тулд төр оролцож байгаа хэрэг юм. Энэ нь буруу зүйл биш.
-2010 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийг баталж, төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлсэн .
-2014-2018 онд аудитын газраас дүгнэлт хүртэл гарч байсан юм билээ. Тухайн үед 44 аж ахуй нэгж байсан.
-2016 онд урьдчилсан сэргийлэх хяналтаар 519 нэр төрлийн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зөрүүтэй эм бүртгэгдэж байсан.
Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бид хэрхэн хангах вэ гэдгийг эргэж харах ёстой юм шиг байна. Энэ хууль батлагдсанаар эмийн хяналтыг хэрхэн хийх юм бэ. Үүнийг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй. Тэгэхээр сайн лабораториуд барих төсөв мөнгөө хурдан шийдэх хэрэгтэй. Тэгж байж иргэдээ шаардлага хангасан, эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр хангах бололцоо бүрдэнэ.
Хилээр орж ирж байгаа эмд МХЕГ биш Гаалийн ерөнхий газар хяналт тавьж байна. Эмээр олон жил бизнес хийгээд өөрсдийн төлөөлөгчдөө яам, тамгын газарт байршуулан хоёр гурван эмийн бүлэг үүсчихсэн байна. Ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг зөрчиж эмээр бизнес хийдэг байдал газар авлаа гэжээ.