Жил бүрийн 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхэждэг.
Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм. Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Тиймээс хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн байгаль орчны газраас сэрэмжлүүллээ.