Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг дагалдуулан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анх удаа боловсруулан өргөн барьсан барьжээ.
Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна.
Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газар, УИХ-ын харьяа агентлагуудаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно.
Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.
Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.
УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хотын дотор албан тушаалын суудлын том оврын автомашин ашиглахыг хориглоно.
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, аймгийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр бүхий улсын дугаар хэрэглэнэ.
Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухайн эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдол захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.
Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлээс бусад суудлаар зорчихыг хориглоно.
Албан томилолтын хугацаанд удирдамж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчих, аялал жуулчлал хийхийг хориглоно.
Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.
Хуульд албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээг заасан бол нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохдоо албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээгээр тооцно.
Гар утас, албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх зардлыг, хэвлэл захиалгын төлбөр санхүүжүүлэхийг хориглоно.
Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:
- Хөшөө дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барих,
- ТЭЗҮ хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ.
Улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:
- Орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгуулам, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт,
- Орон нутгийн хог хаягдлын асуудал,
- Орон нутгийн авто замын засвар, шинэчлэл хийх,
- Нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, шинэчлэх, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах,
- Багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах,
- Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт,
- Нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар
Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, байгууллагын ойг тэмдэглэх зэргийг зохион байгуулах, түүнтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхийг хориглоно.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, нэвтрүүлэг, контент бэлтгэх зэргийг санхүүжүүлэхийг хориглоно.
Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдах авахыг хориглоно.