Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 51 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- Улаанбаатар хотод 45
- Өмнөговь аймагт Зургаа бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 571 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 37 нь хүнд, 101 нь хүндэвтэр, 14 нь хөнгөн оноштой байна.