Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчийн буруугаас болж хоёр ураг эхийн хэвлийдээ эндсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, жирэмсний хяналтад орох гэж ирсэн эмэгтэйг адил нэртэй эмэгтэйтэй андуурч, буруу эм өгснөөс болж зургаан сартай ураг энджээ. Мөн бага сартай жирэмсэн эмэгтэйг жирэмсэн биш гэж оношилж, буруу эмчилгээ хийснээс болж ураг эндсэн хэргүүд гарчээ. Энэхүү үйлдэлдээ холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга А.Оюунчимэг “Хоёр тохиолдолд уучлалт гуйж байна. Ийм алдааг дахин гаргахгүй байх хамгийн чухал. Хоёр тохиолдолд чанарын хяналт хийсэн. Тусламж үйлчилгээний алдаа гаргасан тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Харин нөгөө тохиолдолд сувилагч, эмч нар тайлбараа хангалттай хийж чадахгүй байна. Үүнд уучлалт гуйж байна” гэлээ.
3 comments
Шо д явуул тэнд юм сурна
Хаа хаанаа л хянамгай байцгаа даа.ккк. эмч нар ч алдаа гаргадаг. Хувь хүн ч хариуцлагатай байж хэд хэдэн эмчид үзүүлж хашир байя. Миний хүүхдийг 1-р төрөхийн сувилагч зааврын дагуу эмчилгээ хийлгүй зулбуулсан. Маш их харамссан..
Шоронд явуул юм сурах байлгуй де