2022-04-20 08:301min00

Дарханы зам ашиглалтад ортол УБ хооронд нэмэлт галт тэрэг явуулахаар боллоо

galt
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлсэн байна.

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болсон талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлсэн байна. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-ын орлогч дарга, ерөнхий инженер Сергей Петрович Старцевт Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг өдрийн цагаар явуулж өгөх хүсэлт тавьсан юм. Хүсэлтийг хүлээн авч энэ сарын 21-нээс буюу пүрэв гаригаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэхээр боллоо” гэв.

Нэмэлт галт тэрэг:

Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлнө.
Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй