Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгаланг А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа тухай IKON.MN сайт мэдээлжээ. Сайтад мэдээлэлдээ “Улсын Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгаланг Авлигатай Тэмцэх Газраас /АТГ/ шалгаж эхэлжээ. Мөн түүний хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж буй хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна” гэж дурьдсан байна.
Б.Ирээдүй