Японы дэлгүүр супермаркетын бизнес эрхлэгчдийн гаргасан ийм судалгаа дүгнэлт байдаг.
1.Бараа бүтээгдэхүүнийг хамгийн араас нь авдаг хүн
Ялангуяа хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хамгийн ар талаас нь авч өмнөх өрөлтийн эмх цэгцтэй байдлыг алдагдуулдаг. Буцаан эмх цэгцэнд оруулалгүй дараагийн бүтээгдэхүүнээ авахаар яваад өгдөг.
2. Сагс түрэнгээ бараа үзэж зогсдог хүн
Зай талбай жижиг дэлгүүрт түрдэг сагсанд бараа үзэнгээ авах тохиолдол их байдаг. Гол нь зай талбай багатай газар хажуугаар зөрөх боломжгүй байдаг тул бусад худалдан авагчид төвөг удаж буй хэрэг юм.
3. Амталгааны бүтээгдэхүүнийг ихээр идэн зогсдог хүн
Монголд бол шинэ бүтээгдэхүүний амталгаат худалдаа бага явагддаг. Японы дэлгүүр супермаркетуудад шинэ бүтээгдэхүүн танилцуулах амталгаат худалдаа явагддаг. Энэ үеэр 1ш амталж идэх ёстой байтал олныг идээд зогсдог зочид байдаг гэнэ шүү! Баахан идээд “баярлалаа” байхгүй явдаг Япон хүн байдаг гэнэ.
4. Кассан дээр очерлож зогсохдоо дахин юм авахаар явдаг хүн
Кассан дээрээ тооцоо хийхээр очерлож зогсох үедээ зарим нэг мартсан зүйл авахаар явдаг тохиолдол хүн бүхэнд таардаг. Тэр үедээ арын хүнээс уучлал хүсэж, сагсыг түрж урагшлуулж байхыг гуйж байвал зүгээр. Огт үг дуугүй чимээгүй явах нь бусдад төвөг удаж буй хэрэг юм. Мөн буцаж ирээд “баярлалаа” болон “уучлаарай” гэж хэлэхгүй байх нь соёлгүй, бүдүүлэг хэрэг юм. Учир нь арын хүн очерыг нь хадгалан сагсыг нь түрж өгч байхад “баярлалаа” гэж талархаж байвал зохилтой.
5. Кассан дээр ирсний дараа түрийвчээ хайдаг хүн
Маш их очер дараалалтай үед касс руу дөхөх үед түрийвчээ бэлдэх нь энгийн л мэдэх ёстой зүйлийн нэг. Кассан дээр очоод түрийвчээ хайх нь ард хүлээж буй хүмүүст төвөг удаж байгаа хэрэг. Тиймээс бусдад төвөг удахгүйн тулд түрийвчээ бэлдсэн байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар кассан дээр удаж төвөг удсан бол арын хүмүүсээс уучлал хүсээд явдаг байх.
6. Хайж буй зүйлийг нь олж өгөхөөр ирсэн хүнийг үл тоодог хүн
Дэлгүүр супермаркетад бараа бүтээгдэхүүн олохгүй хайж байгаа худалдан авагчийг анзаарч, ирж мэндлэн юм асуухад хариу мэндлэхгүй дээрээс харьцдаг. Уг нь хүн мэндэлж байхад хариу мэндлэх нь хүмүүсийн энгийн харилцааны соёл юм. Хайж буй бараа бүтээгдэхүүнээ заалгаж авсан бол “баярлалаа” гэж талархлаа илэрхийлж сурах. Учир нь худалдааны зөвлөх өөрийн хийж буй ажлаа түр хойш тавьж танд туслахаар ирсэн гэдгийг мартаж болохгүй!
7. Кассан дээр тооцоо хийж дуусаад өөрийн торонд авсан юмаа хийж зогсдог хүн
Тооцоо дууссаны дараа бараа бүтээгдэхүүнээ авч өөр газар очиж тор савандаа хийлгүй дараагийн хүний бараатай юм нь холилдон будилдаг хүмүүс хааяа байдаг. Бараа бүтээгдэхүүний үнийг уншуулж байх үед торондоо худалдан авсан бараагаа хурдан хийж байх хэрэгтэй. Учир нь ард нь маш олон хүн очерлож хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй!
Та бүхэн энэ 7 санамжийг юу гэж бодож байна? Дээрх 7 зүйлтэй санал нийлэх үү? Япон хэлнээс орчуулав. Японы үйлчилгээний маркетинг” номноос унших боломжтой.
А.Галбадрах 2022.04.19
Үйлчилгээний маркетингийн зөвлөх