Таны мэдээллийг хэн харсныг, яаж ашигласныг хянах боломжтой боллоо

Нийтийн мэдээллийн хуульд заасны дагуу иргэний мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, иргэний мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд иргэдэд мэдэгдэл хүргэдэг системийг өнөөдөр И-Монголиад нэвтрүүллээ. Ингэснээр иргэн өөрийнхөө ямар мэдээлэл төрд байгааг мэдэх, мэдээллээ хянах, эзэмших бүрэн боломжтой боллоо.