Зарим газруудад ус хангамжийн хязгаарлалт хийх талаар Ус сувгийн удирдах газраас анхаарууллаа. Тодруулбал, Ус хангамжийн эх үүсвэрийн Б,В станцуудын цахилгаан шугам сүлжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хуваарийн дагуу 04 сарын 20-ны өдөр 10-17 цагт засварын ажил хийх тул Хан-Уул дүүргийн 2,3 –р хороо Мишээл экспо, Эрэл ХХК, ТЭЦ-III,Чингисийн өргөн чөлөө Ажилчдын гудамж, Алтай хотхон, Атар өргөө, Хан-уул дүүргийн соёлын төв орчим, 1,11,15-р хороо 120 мянгат, Жаргалан хотхон, Рапид хороолол, Суруга монгол, Хүннү хороолол орчмын орон сууцны хорооллууд, Оргил шилтгээн, Удирдлагын академи, Зайсангийн гүүрний хойд хэсгийн хотхон хорооллуудын усан хангамжийн даралт унаж, усан хангамж хязгаарлахыг анхааруулж байна.