Заримдаа бидний дотор амьдралын тодорхой мөчид гарч ирдэг огт мэдэхээргүй шинж чанар агуулагдаж байдаг. Тэгвэл энэ шинэ чанараа яаж илрүүлэх вэ? Сэтгэл зүйн энэ сонжооны тусламжтайгаар та өөрийгөө дотооддоо хэр хүчирхэг хүн болохоо мэдэж аваарай.
Хамгийн түрүүнд гарсан зүйл тань:
Мөчирний баруун талд байгаа шувуу. Та хамгийн түрүүнд мөчир дээр сууж байгааг шувууг олж анзаарсан бол та шударга, нээлттэй, өөрийгөө байгаагаар нь харуулдаг хүн юм байна. Та бол үнэнч, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ ханддаг, тийм зүйлийг ч тэднээсээ хүлээдэг. Та хэзээ ч хүнийг гадаад төрхөөр нь шүүмжилдэггүй, харин дотоод мөн чанараас нь ухан ойлгохыг хичээдэг.
Сониуч зан таны давуу тал: Та үргэлж шинэ адал явдлын эрэлд гардаг. Таны хувьд замдаа дайралдаж болох саад бэрхшээлд огтхон ч түүртдэггүй, харин шийдэмгийгээр даван туулдаг.
Навчис. Хэрвээ та навчис дээр харц унагасан бол та бүх зүйлд нарийн анхаардаг нэгэн юм байна. Нөхцөл байдал бүрийг нарийвчлан судлаад, үнэхээр амжилттай болно гэсэн итгэлтэй үед л шийдвэр гаргадаг.
Аливаа зүйлд оновчтой байдаг нь таны давуу тал: Та хэзээ ч юуг ч урсгалаар нь орхидоггүй. Энэ чанарынхаа ачаар та хийсэн бүх зүйлдээ амжилт гаргадаг.
Мөчир. Тах хамгийн түрүүнд мөчир олж гарсан бол тод хурц гэрэл цацруулсан хүн юм. Бусдад анзаарагдалгүй үлдэнэ гэдэг танд хүнд. Яагаад гэвэл та нийтэч, хөгжилтэй, анхаарлын төвд байх дуртай.
Таны давуу тал: Үргэлж, ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө байж чаддаг. Өөдрөг зан, эрч хүч тань бусдыг бишрүүлдэг.
Хоёр шувуу. Та баруунаас гадна зүүн талд навчаар хийсэн мэт шувууг олж харсан бол үнэхээр тайван, бодлоготой хүн юм. Таны өмнөөс өөр хүн шийдвэр гаргахыг та зөвшөөрдөггүй, ямар нэгэн сонголт хийхдээ зөн совиндоо захирагдах дургүй байдаг.
Эрч хүч бол таны давуу тал: Та хэзээ ч зорилгодоо хүртлээ зогсдоггүй. Таны хувьд саад бэрхшээл бол ердөө л бүхий л боломжоо даван туулах арга зам юм.
zen.yandex.ru