-Баячууд ямар нэгэн өгөө, аваагүй, чадварлаг нэгнийг маш нарийн шалгуураар сонгон нөхөрлөдөг-
Яагаад хүмүүсийн зарим нь ядуу, зарим нь баян байдаг вэ? Нийгмийн энэхүү ялгаа нь хэт их сэтгэл өвтгөсөн эмзэг асуудал ч хөндөхгүй бол болохгүй, сануулж сэрээхгүй бол мартагдах сэдвийн нэг билээ. Тиймээс баян, ядуу амьдрах шалтгаан, гол алдаа, онооны талаар хөндсөн Японы зохиогч Шиничи Нагакурагийн ядуу сэтгэлгээний тухай өгүүлж, 2019 онд хэвлүүлсэн “Ядуу хүн яагаад ядуу байдаг вэ” номоос тоймлон хүргэж байна.
Ядуу хүний гаргадаг нийтлэг алдаа:
Тэд найз нөхөрөө зөв сонгодоггүй. Хүмүүс зиндаа зиндаагаараа үерхдэг нь нууц биш. Гэхдээ ядуус дээшээгээ шат ахина, өөрөөсөө сайн яваа хүнтэй найзлая гэж хичээдэггүй бөгөөд хэнтэй ч хамаагүй муу бай сайн ч бай найзалчихдаг
Харин баячууд нөхөрлөх хүнээ маш нарийн шалгуураар сонгодог гэнэ. Тэд ямар нэгэн өгөө аваа өөрт нь байхгүй чадвартай нэгнийг судалж байж нөхөрлөдөг. За тэгээд яах ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Эхлээд та хичээх ёстой өөрийгөө үнэлүүлэх хүнд хэрэг болох чадвар эзэмш. Баячууд ямагт цагийг ач холбогдолтой өнгөрүүлэхийг хүсдэг тул тэрэндээ тохирсон хүнийг л сонгодог. Та тэр шалгуурт нь тэнцвэл болох нь тэр.
Мөнгөний талаархи бодол сэтгэлгээгээ өөрчилдөггүй
Юуны түрүүнд та энгийн эсвэл ядуу гэр бүлд өссөн бол эцэг эхээс өвлөж авсан мөнгөний талаархи сэтгэлгээ тань яахын аргагүй тийм л байна. Яагаад гэвэл мөнгөгүй хүн мөнгөтэй болох аргыг зааж өгөх боломжгүй. Тийм учраас мөнгөтэй болох тухай таны ойлголт өсөж торнисон орчноосоо болж анхнаасаа буруу байх нь аргагүй юм гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Мөнгөний тухай ном уншиж сурч боловсрох, сургалтанд явах, туршилт бизнес хийх зэргээр эдийн засаг санхүүгийн боловсролоо бодит амьдралаас олж авах хэрэгтэй.
Өндөр боловсрол олон сертификаттай бол мөнгө олоход дөхөм болно гэж хий хоосон итгэдэг.
Боловсролын түвшин ба ажлаа хичээж хийх зэрэг нь баяжихтай ямар ч хамаагүйг эхлээд ухаарах хэрэгтэй. Сургуульд заасан хичээлээр баяждаг байсан бол өдийд төгссөн хүн бүр тэрбумтан болчихсон байх ёстой. Ядуус үүнийг ойлгодоггүй баахан сургалт дамжаануудаар хэрэн хэсэж хэрэгтэй хэрэггүй сертификат цуглуулж харагддаг.
Бодит амьдралаас төрсөн шинэ санаа уйгагүй хөдөлмөрлөж олсон мэдлэг, алдаж онож байж хуримтлуулсан туршлага, ирээдүйг мэдэрч сэтгэн эр зориг эрсдэл гаргасны үр дүнд л мөнгөтэй болдог
Эцэст нь зөвлөхөд мөнгө амьдралд хамгийн их хэрэг болдог зүйл юм. Мөнгөтэй хүний 90% нь аз жаргалыг олохдоо хурдан байдаг. Мөн хэцүү ярвигтай асуудлуудын 90% нь мөнгөний хүчээр аятайхан шийдэгддэг гэсэн бодит үнэнийг яалтай билээ. Хэрэгцээндээ тохирсон мөнгөө олоод аз жаргалтай амьдарцгаая.
Н.МӨНХГЭРЭЛ