Хаврын тоосжилт эхэлж харшилтай хүмүүсийн анхаарах цаг ирлээ. Манай оронд Улирлын чанартай ургамалын тоосны харшлыг 3 үед хувааж үздэг.
1- р үе буюу хаврын модлог ургамалын тоосжилтын үе. Бургас, улиас, хар мод, хус цэцэглэх үеээр агаарт тоос цацагдаж энэ үед 4,5,6 сард эмнэл зүйн эмгэг шинж найтаах, хамраас нус гарах, хамар нүд загатнах шинж илэрдэг.
2- р үе буюу зуны тоосжилт үет болон зүлэг өвс, ургамалын тоосжилтын үе. Нугын биелэг, ерхөг, арвай, согоовор, дурваалаг зэрэг ургамал агаарт тоосоо цацаж 6 сарын дундаас 7 сарын 15 хүртэл дээрхт эмнэл зүйн шинж илэрдэг.
3- р үе буюу намрын тоосжилт, хөл газрын ургамал шарилж, лууль, шорнойн төрлийн ургамалууд цэцэглэхтэй холбоотой эмнэл зүйн шинж илэрдэг гэж ангилдаг
Иргэд юу анхаарах вэ?
- Харшил уу халдвар уу гэдгээ ялган оношлуулах
- Урьд нь харшилтай гэдгээ мэддэг бол энэ жил гайгүй бол уу гэж азаа үзэж болохгүй
- Аль болох өвчин сэдрэлт өгөхөөс өмнө мэргэжлийн эмчид хандаж угтвар эмчилгээнд ороорой.
- Хэрэв таньд оношлогоогоор олон ургамалд харшилтай бол эмийн эмчилгээнд 14-30 хоногийн өмнө орно
- Хэрэв таньд оношлогоогоор нэг төрлийн ургамалд харшилтай бол тухайн ургамалын тоос цацагдахаас даруй 2-2,5 сарын өмнө урьдчилан сэргийлэх буюу вакцин эмчилгээнд орно.
А.Цогцэцэг