Цагдаа 13 настай охиныг 24 цагийн турш гавлаж байгаад хэрэг тулгаж, биед нь халдаж, галт зэвсэг тулгаж айлган сүрдүүлсэн хэрэг Ховд аймагт гарсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл гарсан дараа ЦЕГ-аас албаны шалгалт хийх ажлын хэсэг тус сум руу хөдөлжээ.
Хэргийг сануулахад: 2022.04.14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Мөнхбаатар 13 настай охиныг ээжид нь мэдэгдэхгүй гэрээс нь авч явж, 24 цагийн турш гавлаж байгаад биед нь халдаж мэдүүлэг авсан хэмээсэн байдаг.