ГХЯ: Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл

2022-04-18 07:301min0
yam
Гадаад Харилцааны Яам мэдэгдэл гаргажээ.

ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсонд Гадаад Харилцааны Яам  мэдэгдэл гаргажээ.

Энэ талаар Гадаад Харилцааны Яам албан ёсны цахим хуудаснаа “Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй