Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2022 оны 04 сарын 17-ны 20 цагаас 04 сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.