Өмнөговь аймгийн хилийн талбайд эхээсээ төөрсөн хавтгайн ботго хилийн цэргийн 0166 дугаар ангийн харуулыг дагаж иржээ.
Хавтгайн ботго 400 гаруй км-ийн цаанаас манааны цэргээс салахгүй дагасаар цэргийн ангид ирсэн байна. Хүн бараадан ирсэн эхээсээ төөрсөн ботгыг цэргийн ангийнхан сүүгээр угжиж байгаа аж.