2022-04-15 15:111min04

Нөөцийн махны чанарын шалгахаар 67 дээж авчээ

нмхг
Худалдан борлуулах 463-н дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийжээ

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд шалгалт хийж байна. Энэ хүрээнд:

-Мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал

-жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа

-бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал

-нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ

-хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар хүргүүлжээ.

Худалдан борлуулах 463-н дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийжээ.

УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжинд шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

                                                                                                                                           Эх сурвалж: НМХГ

4 сэтгэгдэлтэй

  • Саа

    2022-04-15 16:37 at 16:37

    Махны шинжилгээ уу ясны шижилгээ умуу дан яс

    Хариулах

  • Irgen Erdenebileg

    2022-04-15 21:14 at 21:14

    Huutsikn mahniihaa ruyiig hiij zaraachee dandaa uvchvv tseej mah l baih um. Bvh ruya Hvchit shionhor deer zardag baihdaa

    Хариулах

  • Otgoo

    2022-04-16 09:22 at 09:22

    Hel ystai turanhai bnlee shvv arai ggvi mahaa nuutsulj bgvi yumuu

    Хариулах

  • Бага тойрон чука

    2022-04-16 15:42 at 15:42

    Маш их хогтой жижиг үүрмэг яс ихтэй яагаад сэтгэлээсээ ажлыг хийж болдоггүй юм бэ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй