МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Хүннү Эйр ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нар гадаад улсаас ирэх зорчигчдыг Улаанбаатар хотоор дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ОХУ-ын хил орчмын бүс нутаг болон Төв Азийн улс орнуудаас Хүннү Эйр ХХК-ийн нислэгээр ирж буй зорчигчдыг МИАТ ТӨХК-ийн гадаад улс руу үйлдэж буй нислэгүүдтэй холбож дотоодын тээвэрлэгчид хамтарсан тарифыг зах зээлд гаргаж ажиллах юм.