Б.Пүрэвдорж: Таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцэхгүй бол ахмадуудтай жагсана

2022-04-15 10:58
purew

УИХ-ын чуулганы хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хоёр долоо хоногийн өмнө тэтгэвэр тогтоохдоо таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлэхийн шаардсан. Өнгөрсөн долоо хоногт нь хуралдсан боловч Байнгын хорооны дарга “Манай намын бүлгээс Засгийн газрын өргөн барьсан нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт буцаасан гэх тайлбар өгсөн. Би бол МАН-ын бүлгийн гишүүн биш. Танай намын юу шийдэхийг дагах шаардлага байхгүй. УИХ-ын гишүүн өөрөө хууль өргөн бариад түүнийг нь хэлэлцэх эсэх нь шийдэгдэх МАН-ын бүлэг яаж шийдсэн, Засгийн газар хариуцлагагүй Нийгмийн даатгалын багц хуулиар буруу зүйл оруулж ирснээс үл хамааран миний хуулийг хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм цайны цагаар даргын зөвлөл хуралдаж хуулийн хэлэлцэх асуудалд долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоохыг болиулж, таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслийг хэлэлцэж өгөөч ээ гэж хүсэж байна. Хэрвээ хэлэлцүүлэх дараалалд оруулахгүй болон Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн ялалтын талбай дээр ирэх долоо хоногийн гурав дахь өдөр ахмадуудтай жагсана” гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна.