БНСУ РУУ НЭВТРЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- БНСУ-руу хуваарьт нислэг үйлдэж эхэлсэнтэй холбогдуулан зөвхөн Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч буйг цуцлан, шаардлага хангасан бүх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрнө.
- 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” – Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлсэн.
- БНСУ-д ирэхээсээ өмнө (https://cov19ent.kdca.go.kr) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай)
(Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн гэдэг нь: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн вакцины 2 тунг бүрэн хийлгэж 14 хоног өнгөрсөн ба 180 өдрийн дотор, эсвэл 3 дахь тундаа хамрагдсан хүнийг хэлнэ) - 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ-ыг зорьж буй зорчигчид тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.