Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа 2” хорооллын автобусны буудлын урд замд өнөөдөр /2022.04.15/-ны өглөө 07:58 цагт “Буянт-Ухаа 2” хорооллын автобусны буудлын урд замд осол гарчээ. Тодруулбал Prius маркийн 3, Land Cruiser маркийн нэг, нийт дөрвөн машин мөргөлдөж, нэг машин онхолдсон осол гарсан байна.
Одоогийн байдлаар яаралтай тусламжийн 103-ынхан ажиллаж байна. Азаар хүний амь эрсдээгүй гэж Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир мэдээлэл өгсөн байна.
Яг одоо ослын газарт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байхыг санууллаа.