Зөрчлийн оноо нь дуусч, эрхээ хасуулсан жолооч нар Замын цагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд сууна. Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор автомашин жолоодох эрхийг нь сэргээх аж.

Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин цахим шалгалт өгч байж зөрчлийн 10 оноо хасуулсан эрхээ сэргээнэ. Одоогоор журмын дагуу 503 жолооч эрхээ  сэргээлгэсэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дууссан жолоочийн тоо 1046-д хүрчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн