Өмнөд Африкийн есөн настай охин ДОХ-ын верустэй төрсөн ч найман жил гаруй эмчилгээ хийлгэлгүй явсаар өөрөө эдгэрсэн байна. Өөрөөр хэлбэл, халдварт өвчний верусыг биемахбод нь устгасан аж.
Эмч нар охиныг хоёр сартай байхад нь 40 долоо хоногийн эмчилгээ хийсэн байна. Түүнээс хойш нэг ч эм уугаагүй гэнэ. Энэ нь ДОХ-ын халдвар авсан даруйд эрчимтэй эмчилгээ хийлгэвэл уг өвчнийг газар авахуулахгүй байж болдгийн нотолгоо болжээ. Энэ тухай Францын нийслэл Парис хотод болсон, ДОХ-той тэмцэх бага хуралд оролцсон судлаачдын илтгэлээс эш татан “Reuters” агентлаг мэдээлжээ.