ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов тус улсад “найрсаг хандаж буй орнуудад” газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүссэн үнээр нь өгөхөд бэлэн байна гэж мэдэгдлээ.
Тэрээр лхагва гаригт Оросын “Известия” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш баррель тутамд 150 ам.доллар хүрч болзошгүй. Гэхдээ бидний үүрэг бол нефтийн үнийг таамаглах бус газрын тосны салбарын үйл ажиллагааг хэвийн хангах явдал юм. ОХУ найрсаг орнуудад газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг ямар ч үнийн хязгаарт зарахад бэлэн байгаа” гэсэн юм.
Орос-Украины дайны улмаас өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх “Brent” маркийн газрын тосны ханш баррель тутамд 120 ам.доллар хүрсэн. Энэ нь сүүлийн найман жил буюу 2014 онд ОХУ Крымийг эзлэн түрэмгийлснээс хойших газрын тосны рекорд ханш болсон юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар газрын тосны үнийн өсөлт харьцангуй намжиж, “Brent” баррель тутамд 111.7 ам.доллар, Оросын “Sokol” 98.71 ам.доллар, “ESPO” 79.72 ам.долларт тус тус хэлбэлзэж байна.
Гэхдээ Николай Шульгинов “найрсаг хандаж буй орнууд” гэдэгт ямар улсууд багтаж байгаа талаар тодорхой хэлээгүй аж. ОХУ-ын Засгийн газар тус улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоосон Европын холбооны 27 улс, АНУ, Канад, Их Британи, Швейцар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань тэргүүтэй 48 улсыг “Нөхөр бус орнууд” гэж тодорхойлсон.
Хамгийн сүүлд, НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн газар Москваг Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай Ерөнхий ассамблейн хуралд дэмжих болон түдгэлзэх санал өгсөн орнуудыг “Нөхөр бус орон” гэж тооцно. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагаа болон бусад чухал ач холбогдолтой асуудлуудаар хамтран ажиллахад Ерөнхий ассамблейн санал хураалтад дарсан саналын байр суурийг харгалзан үзнэ гэдгийг илэрхийлсэн. Монгол Улс Ерөнхий ассамблейн дээрх хуралд түдгэлзэх санал өгсөн.
Эх сурвалж: ITOIM.MN
iz.ru, Insider
1 comment
АРД ТҮМЭНД БҮҮ СААД БОЛ
Л. Оюун-эрдэнэ та төрийн ордон дахь 1700 хүний суудалтай хурлын танхимд ард түмний төлөөлөл хуралдахад саад хийхгүй байх бөгөөд зөвшөөрөх үүрэгтэй. Тиймд уг танхимд ард түмний төлөөлөл хуралдах зөвшөөрөл олгохыг шаардаж байна! Ерөнхий сайд аа хэрэв чадахгүй бол огцор! Ард түмэнд бүү саад хий!
Ард түмний өмч төрийн ордонд ард түмэн хуралдах зөвшөөрөл олго! Ерөнхий сайдаа танд удаа дараа хүргүүлсэн албан бичгийн хариуг ирүүлэх хугацаа аль хэзээний болсон! Хэдий болтол гүрийх гэсэн юм бэ? Та