Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 14-ний 20 цагаас 04 сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 9-14 хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говь, талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд говийн бүс нутгийн баруун хэсэг, 17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.