С.Амарсайхан: Монголын ипотекийн корпорац ипотекийн зээлээс шимтгэл авах ёсгүй

2022-04-14 16:04
zeel

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн төсөл хөтөлбөртэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран барилгын салбарыг дэмжих, иргэдийг найман хувьтай орон сууцаар хангахад чиглэлээр ипотекийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан 5,2 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Ипотекийн зээлийн хүү өнгөрсөн хугацаанд найман хувь байсан. Үүний дөрвөн хувийг арилжааны банкууд Монголбанкаас авдаг бол МИК үлдсэн зээлийн санхүүжилтийг олгодог.

Ингэснээр иргэдийн гарт таван хувийн хүүтэй очих боломжтой зээл МИК-аар дамжин найман хувиар очсон. Ипотекийн зээл өнөөдөр зургаан хувийн хүүтэй болсон хэдий ч дахин 1,6 орчим хувийг нэмэлт шимтгэл маягаар МИК авч байна. МИК-ийг төр хариуцдаггүй, төрийн мэдлийн хувь гэж байхгүй. Иймээс СЗХ болон Монголбанк ипотекийн үйл ажиллагааны зохион байгуулалт бүтцээ сайжруулж, эргэн харах хэрэгтэй байна. Хэн нэг дундын компани гэрээний дундаас шимтгэл авах ёсгүй” гэлээ.