Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс Эм зүйн албаны нийт 27 өрөөнд засвар хийсэн бөгөөд шат, коридортой нийлээд 460.1м2 талбайд их засварыг ажил хийгдэж , ийнхүү өнөөдөр нээлтээ хийжээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд:
- Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори,
- Вакцин Биобэлдмэлийн төв агуулах,
- хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд,
- таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж
- 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат
- суурин дижитал рентген аппарат цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.
ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд,
- нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн.
Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд:
- яаралтай тусламжийн тасгууд,
- сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг,
- сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн.
Өмнө нь бид 3 ортойгоор сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчидээ хүлээн авахаар бэлэн болоод байна. 2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитын тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхэр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар , ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал ирэлхийлье” хэмээв.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн яам