Монгол улсын E-Sport-ийн томоохон байгууллага болох IHC E-Sport-н CSGO тоглоомын баг тамирчид “PGL Major Antwerp 2022: Asia-Pacific RMR” тэмцээнд оролцохоор Румын улсын нийслэл Бухарест хотыг зорилоо. Тэмцээн 4 сарын 15-16 хооронд зохиогдох бөгөөд Монгол улсаас Team IHC, Хятад улсын Tyloo, Австрали улсын Looking For Org болон Renegades багууд Major тэмцээний 2 эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. Тус тэмцээн нь GSL формат буюу BO3, double elimination зарчмаар явагдах юм. Хоёр хожил авсан баг Major шатанд шалгарч CS:GO тоглоомонд өөрийн стикерийг мөнхлөх болно.
Энэхүү тэмцээнийг E-Sport сонирхогчдын хэдийн танил болсон META Community Cast эрхтэйгээр шууд дамжуулан хүргэхээр болсон байна. Монгол улсын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээх энэхүү тэмцээнд оролцож буй Б.Гарьдмагнай /bLitz/, Б.Бат-Энх /kabal/, Г.Есөнтөмөр /nin9/, М.Содбаяр /Techno/, Б.Тэнгис /sk0R/, Б.Баатархүү /Bart4k/, Б.Эрдэнэдалай /maaRaa/ нартаа амжилт хүсье.
Эх сурвалж: Msports.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн