УИХ-ын чуулганы хуралдаанаар тендерийн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж буй хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна. Үүнээс харахад томчууд найрлах юм байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн. Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхийг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны авлига. Энэ асуудлыг шалгуулна гэлээ.
1 comment
Женко шуналтай байж болно.Гэхдээ арай ч 20000 төгрөгөөр талх зарахдаа хүрээгүй байхаа.Адгийн амьтан гэдгийг бүгд мэднэ.Арай хэтрүүлсэн байна.