АНУ-ын гүйлтийн тамирчин Харрисон Диллард 1948 онд Лондонгийн олимпын 100 метрт Алтан медаль хүртэж байсан. Тэгвэл энэхүү алтан медалиа дуудлага худалдаагаар борлуулсан байна. Түүний алтан медаль дуудлага худалдаагаар 120,000 доллар (92,177 фунт стерлинг / 110,336 евро) хүрч, зурагдсан байна.
Түүний охин Терри дуудлага худалдаанд оролцох шийдвэрийг гарган The Guardian сонинд ярилцлага өгөхдөө “Энэ дуудлага худалдааг хийхэд хэцүү байсан. Аавын минь медаль үнэлж, хүндэтгэх хэн нэгэнд очно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Медалийг Калифорниа мужын Корона дель Мар дахь Ингрид О’Нил гэх дуудлага худалдаагаар худалдав.
Харрисон Диллард нь 2019 онд 96 насандаа таалал төгссөн юм.