Хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр байна

2022-04-14 11:59
suuts

Үндэсний статистикийн хорооноос 2022 оны гуравдугаар сарын байдлаарх Улаанбаатар хотын орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа.

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ.
2022 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.

Хуучин орон сууцны үнэ м, кв :

  • Чингэлтэй -3,75 сая
  • Сүхбаатарт 3,54 сая
  • Хан-Уул 3,49 сая
  • Баянзүрх 2,83 сая
  • Баянгол 2,74 сая
  • Сонгинохайрхан 2,43 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны сууцны үнэ м, кв :

  • Хан-Уул 3,39 сая
  • Сүхбаатарт 3,36 сая
  • Чингэлтэй 2,98 сая
  • Баянгол 2,75 сая
  • Баянзүрх 2,51 сая
  • Сонгинохайрхан 2,43 сая төгрөг байна.